УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэллээ.
Тэрбээр "Би Онцгой татварын тухай хуулинд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлуулсан. Товчоор бол хуурамч шатахууны эсрэг хууль байсан. Үүнийг үндсэн хуулийн цэц аж ахуйн үйл ажиллагаанд оролцож миний санаачилсан хуулийг хүчингүй болгосон. Үүний улмаас дахин хуурамч шатахуун үйлдвэрлэх нөхцөл бололцоо бий болж байна. Чойр, Баян, Рашаантад үйлдвэр байхгүй, цех байгаа гэж уул уурхайн нэг газрын дарга хэлсэн. Цехээр шатахуун үйлдвэрлэдэг байсан бол юугаа хайж Алтанжаргалан дээр 1 тэрбум 600 сая доллараар үйлдвэр бариад байгаа юм бэ, цехэээрээ л хий л дээ. Үйлдвэрийн зураг аваад ирвэл тэмцэлээ зогсооё. Тэгээд л боллоо. Эх захгүй доромжлол хэтэрч байна. Сүүлдээ бүр аж ахуйн асуудлыг шийдсэн цэцдээ намайг өгсөн байна. Пүрэвдоржийг гишүүнээс нь огцруулаад өгөөч гэсэн юм шиг байгаа юм. Хнн... Бидний үндсэн үүрэг бол ард нийтийн эрх ашиг, тэдний төлөө л зүтгэх учиртай. Тэдний эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахын төлөө зүтгэж байгаа. Үүн дээр цэц хууль бусаар шийдвэр гаргасан, би үүнд итгэл үнэмшилтэй байгаа. Өнөөдөр цэц нь Пүрэвдоржийг аваад ир, дахиад нэг өргөдөл өгүүлчих гэсэн юм шиг байна лээ. Би бол зуудаг нохой шиг хүн, хэн нь дийлэхээ үзнэ ээ" гэв.