Төрийн өндөр дээд албан тушаалтнуудын Хөрөнгө Орлогын Мэдүүлэгээс УИХ-ын гишүүдийн "хамгийн хамгийн"-г танилцуулж байна.
Хамгийн "ИХ ХӨРӨНГӨТЭЙ" гишүүн Ц.Мөнх-Оргил
УИХ-ын гишүүдийн хамгийн их хөрөнгө, орлоготой буюу баян хүн нь УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил байна. Тэрбээр анх 2004 онд УИХ-ын гишүүн болсон бөгөөд өдгөө гурав дахь удаагаа парламентад сонгогчдоо төлөөлөн сууж байна. Түүний нийт хөрөнгө, орлого нь 18.4 тэрбум төгрөг.
Хамгийн "БАГА ХӨРӨНГӨТЭЙ" гишүүн Ж.Батжаргал
УИХ-ын хамгийн бага хөрөнгөтэй гишүүн нь Ж.Батжаргал байна. Тэрбээр өөрийнхөө хөрөнгө орлогыг 375 сая төгрөг гэж мэдүүлжээ. Энэ нь өмнөх оноосоо 114 саяар буурсан дүн юм.
Хамгийн "ОЛОН МАЛТАЙ" гишүүн П.Анужин
УИХ-ын гишүүн П.Анужин гишүүд дундаа хурдан удмын адуу, мал аж ахуйгаараа хамгийн баян нь. Тэрбээр нэг тэрбум 362 сая төгрөгөөр үнэлэгдэх 244 хурдан удмын АДУУ, 142 үхэр, 854 хонь, 255 ямаатай.
Хамгийн "ИХ АВЛАГАТАЙ" гишүүн О.Цогтгэрэл
Авлага нь өндөр гишүүдийг УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл тэргүүлж байна. Түүний авлага 4 тэрбум 732 сая төгрөг аж. Харин зээл нь нэг тэрбум 801 сая төгрөг.
"ГЭР БҮЛИЙН ОРЛОГО" нь хамгийн өндөр гишүүн Д.Сарангэрэл
УИХ-ын гишүүд дундаас УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл гэр бүлийн орлогоороо тэргүүлж байна. Тухайлбал, түүний өөрийн жилийн орлого 44 сая төгрөг бол гэр бүлийн орлого хоёр тэрбум 919 сая төгрөг байна.
Хамгийн өндөр үнэ бүхий "БАРИЛГА БАЙГУУЛАМЖ", "ГАЗАР"-тай гишүүн Д.Өнөрболор
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор хамгийн өндөр бүхий барилга, орон сууцтай гишүүн аж. Тэрбээр 15 тэрбум 289 сая төгрөгийн үнэ бүхий орон сууц, барилга байгуулмжтай. Харин 499 сая төгрөгийн газартай.
Сонирхуулахад, 2020-2024 оны парламентад суугаа 73 гишүүний 58 буюу 79 хувь нь тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө, орлоготой байна.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)