“Монголын эдийн засгийн форум-2023” “Welcome to Mongolia“ уриан дор долдугаар сарын 9,10-нд болохтой холбогдуулан Эдийн Засаг, Хөгжлийн Яамны сайд Ч. Хүрэлбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Сүүлийн арван жилийн турш чуулга уулзалтыг зохион байгуулж байна. Ковидын үед жаахан завсарласан. Монгол Улсад нийт 41,1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн байдаг. Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт жилээс жилд буурч байгаа. Монгол Улс бусад орнуудтай хөл нийлүүлэн алхаж, хөгжих ёстой. Монголчуудын амьдрал дээшээ өсөх ёстой. Тиймээс эдийн засгийн чуулган бол хөрөнгө оруулалтыг Монгол Улсад татахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Хууль эрхзүйн орчноо тодорхой болгоод, дэлхийн бусад орнуудтай хөрөнгө оруулагч татахын тулд өрсөлдөөд, хөрөнгө оруулагч нарыг урьж нөхцөл байдалтай танилцуулдаг ийм нөхцөлийг бүрдүүлэхэд энэхүү чуулга уулзалт чухал үүрэг гүйцэтгэх юм.
Одоогийн байдлаар “Монголын эдийн засгийн форум"-д 1700 орчим оролцогчид оролцохоор бүртгүүлсэн байна.
Үүнээс 700 орчим нь хувийн хэвшил, ивээн тэтгэгч байгууллага, эрдэмтэн судлаач болон хэвлэл мэдээллийнхэн байна. 500-600 оролцогч нь Гадаадаас Монгол Улсын зорин ирж буй хөрөнгө оруулагч нар, үлдсэн 400 орчим оролцогч бол гадаад дотоодын төр засгийн төлөөллүүд бий.
Уг чуулганы үеэр таван музейд уран бүтээлийн үзэсгэлэн гарна. Мөн энэ жил Оюу-Толгойн гүний уурхай ажиллаж байгаа учир Оюу-Толгой компанитай холбоотой нэлээд олон зочид ирж байгаа. Дэлхийн хамгийн том хөрөнгө оруулагч банкуудын төлөөлөл “Монголын эдийн засгийн форум"-д оролцохоор ирнэ" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)