УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцлээ.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалт, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг үндэслэн УИХ-ын гишүүн Энхтайваны Бат-Амгаланг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж УИХ-ын гишүүн Бадарчийн Жаргалмааг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүнээр хуралд оролцсон гишүүдийн 65 хувийн саналаар дэмжин баталлаа. Төслийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм.
Сэтгэгдэл (3)