24tsag.mn 24 баримт буландаа "Voice" хамтлагийн ганц эмэгтэй дуучин Д.Отгонжаргалыг онцолж байна.
1. Боржигон овогтой, Бадарчийн Даваасүрэнгийн Отгонжаргал. Гурван ах, хоёр эгчтэй өнөр өтгөн айлын отгон охин. Тэрээр өөрийгөө “Маш эршүүд юм юманд сонирхолтой, эвсэг зантай” гэж тодорхойлжээ. Аав Даваасүрэн нь түүнийг зургаан настай байхад бурхан болсон.
2. Арван хоёрдугаар сарын 22-нд буюу нумын ордод төрсөн. Нумын ордод төрсөн эмэгтэйчүүд авъяаслаг, ухаалаг маш хөдөлмөрч хүчирхэг эмэгтэйчүүд гэж ээ.
3. Тээврийн жолооч аав нь нэгэн цагт театрт дуулж явсан гэдэг. Тэрээр Дархан хотын унаган хүүхэд. Дунд сургуулиа Дарханд төгссөн. Сурагч насны мөрөөдөл нь зураач болох байжээ. Тиймээс ч тэр 13 жил зураг зурсан. Харин аравдугаар анги төгсөх жилээ гэнэтхэн дуучин болохоор шийдэж олон жил хичээллэсэн уран зураг, сагсан бөмбөгөө орхижээ.
4. Селин Дион, Мариан Кэри, Хьюстин нарын дууг сонсох дуртай.
5. Д.Отгонжаргал дуучин болохыг хүссэн бол гэрийнхэн нь түүнийг эмч болгох гэж зүтгэж байлаа. Тэрээр мөрөөдлөө биелүүлэхийн тулд СУИС-д шалгалт өгөөд тэнцжээ. Тухайн үед гэр бүлийнхэн нь түүнийг буруу шийдвэр гаргалаа гэж зэмлэж байсан бол одоо дэмжиж үргэлж урам хайрладаг аж.
6. Тэр дуулахаас гадна ятга, ёочин, шанз, гитар, мандолин зэрэг хөгжмийг тоглодог.
7. Түүний баримталдаг тогтсон зарчим бол ажлын стресс, ачаалал багатай үед ээж охин хоёртойгоо салхинд гарах.
8. Д.Отгонжаргал одоо ээж, охинтойгоо амьдардаг. Ээж нь түүний найз мөн хамгийн сайн туслах нь.
9. Түүний охиныг Мөнгөншагай гэдэг. Дөрвөн настай. Д.Отгонжаргал охиныгоо эмч мэргэжилтэй болгох хүсэлтэй.
10. СУИС-ийн дуурийн дуулаачийн ангийг төгссөнөөсөө хойш улсын филармонид дуучнаар ажиллаж байгаа. Мөн “Voice” хамтлагт хоёр залуутай нэг баг болон ажилладаг. Тус хамтлаг “Монгол” “Voice of Mongolia” зэрэг хит дууг дуулсан.
11. Тэрээр хамтлагийнхнаа их зөв хүмүүс. Зөв сэтгэл, зөв үйлдэлээр ажилдаа ч, амьдралдаа ч анхааралтай хандаж чаддаг гэж магтдаг.
12. "Гэгээн муза-2010" наадмаас хөгжимт жүжгийн төрлөөс “Хязгааргүй” моно опера жүжгээр шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртсэн.
13. БНСУ-д зохиогдсон Хаврын баяр наадамд оролцон 20 гаруй улсын 500 орчим уран бүтээлчдээс хоолойны цар хүрээ, дуулах чадвараараа онцгойрон шалгарч Гранпри хүртсэн.
14. Өнгөрсөн хавар “Өнө мөнх орон” бие даасан тоглолтоо хийсэн. Мөн зохиолч Б.Шүүдэрцэцэгийн түүхэн “Ану хатан” киноны Ану хатны дүрийг бүтээсэн. Монголын түүхэнд дайны талбарт зэвсэг барин тэмцэлдсэн хоёрхон хатан байдаг. Тэр нь Мандухай сэцэн хатан, Ану хатан. Тус хоёр хатны нэгнийх нь дүрийг бүтээсэн дээ туйлаас байрлаж байгаагаа тэрээр ярьжээ.
15. Түүнийг "Ану хатан" киноны гол дүрийг бүтээх болсонд УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалан ихэд дургүйцэн Д.Отгонжаргалыг мэргэжлийн бус жүжигчин, чадваргүй гэж хэвлэлээр ярилцлага өгч байлаа. Учир нь жүжигчин Ц.Баясгалан "Ану хатан" драмын жүжгийн гол дүрийг бүтээсэн юм. Кино багийнхан жүжигчин Баясгаланг киноны гол дүрдээ тоглуулна гэж байгаад гэнэт өөр хүн сонгосон нь түүний дургүйцлийг хүргэжээ.
16. "Гоолингоо" бүжгийн төвд олон жил бүжгийн спортоор хичээллэсэн.
17. Гадны нэр хүндтэй театруудад очиж дуулах хүсэлтэй явдаг.
18. Д.Отгонжаргал 25 настайдаа хүнтэй гэрлэж амьдрал зохиосон ч удалгүй салсан гэдэг. Учир нь түүний нөхөр мэргэжлийг нь ойлгодоггүй байж. Тэрээр энэ тухайгаа хэвлэлийнхнээс нуугаад байдаггүй юм.
19. Тэр өглөө бүр бурхандаа залбирдаг аж. “Миний монголын ард түмэн аз жаргалтай сайхан амьдраасай гэж залбирдаг. Өөрийнхөө төлөө залбирчихвал бүтэхгүй, тэгээд ч дэндүү амиа бодсон хэрэг. Ер нь хүн заавал бусдын төлөө бодож залбирч байх хэрэгтэй” гэж тэрээр ярьжээ.
20. Дунд сургуулиасаа хойш үерхсэн найзуудтайгаа одоо хүртэл найзалдаг. Найз охидтойгоо хөлсөө гартал бүжиглэх гэж хааяа night club-т ордог гэнэ.
21. Д.Отгонжаргал эрчүүдийг мөнгөтэй, чадалтай байгаасай гэж хүсэхээсээ илүү ханилсан хань, үерхэж буй бүсгүй, үр хүүхэд, ээж, аавдаа жижиг сажиг зүйл дээр ч гэсэн битгий худлаа ярьж байгаасай гэж хүсдэг гэнэ.
22. Үнэтэй брэндийн хувцсын таашаадаггүй.
23. Түүний хобби бол гадаадын улс орноор аялах.
24. Д.Отгонжаргалын туйлын зорилго бол дэлхийд данстай дуучин болох аж. Мөн өнөр өтгөн гэр бүлтэй болох мөрөөдөлтэй.
24tsag.mn
Сэтгэгдэл (39)