1. Тэрбээр “Харанга”, “Никитон” хамтлагт гитар тоглодог. Энэ ч утгаараа монголын номер нэг гитарчин гэгддэг байх.
2. Түүнийг урлагийн салбар луу МУСТА, хөгжмийн зохиолч “Хоовон” Энхбаяр уруу татсан гэдэг. Долдугаар ангид байхад нь хамт зусланд гарч байсан офицер Г.Энхбаяраар банзан гитарын анхны барилт заалган зуслангийн “Халгай” хэмээх хамтлагийг байгуулсан байна.
3. Хэрвээ гитарчин болоогүй бол тэрбээр түүхийн багш болох байжээ. Тэрбээр Хилийн цэргийн дуу бүжгийн дэргэдэх “Хилчин” хамтлагт шалгалт өгөхийн өмнө МУИС-ын Түүхийн ангид шалгалт өгөхөөр бэлдэж байжээ.
4. Түүний анхны цалин нь “Хөх тэнгэр” хамтлагт гитарчин хийж байхдаа авсан 300 төгрөг.
Монголын рок попынхны дунд ур чадвар, чансаагаараа номер нэг гэгддэг гитарчин Д.Өлзий-Орших буюу Өөжгийгийн тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Тэрбээр “Харанга”, “Никитон” хамтлагт гитар тоглодог. Энэ ч утгаараа монголын номер нэг гитарчин гэгддэг байх.
2. Түүнийг урлагийн салбар луу МУСТА, хөгжмийн зохиолч “Хоовон” Энхбаяр уруу татсан гэдэг. Долдугаар ангид байхад нь хамт зусланд гарч байсан офицер Г.Энхбаяраар банзан гитарын анхны барилт заалган зуслангийн “Халгай” хэмээх хамтлагийг байгуулсан байна.
3. Хэрвээ гитарчин болоогүй бол тэрбээр түүхийн багш болох байжээ. Тэрбээр Хилийн цэргийн дуу бүжгийн дэргэдэх “Хилчин” хамтлагт шалгалт өгөхийн өмнө МУИС-ын Түүхийн ангид шалгалт өгөхөөр бэлдэж байжээ.
4. Түүний анхны цалин нь “Хөх тэнгэр” хамтлагт гитарчин хийж байхдаа авсан 300 төгрөг.
5. Түүнийг рок попын ертөнцөд хамгийн шударга хэмээн үнэлдэг бөгөөд тэрбээр ам барихыг үзэн яддаг аж. Арга ч үгүй биз. Амьд хөгжим тоглодог юм чинь.
6. Хүүхний тэнгэртэй хэмээн цоллогддог гитарчин Өөжгийгийн хувьд анх ерээд оны сайхан бүсгүйчүүдийн нэг мисс Ц.Түмэнхүслэнтэй нэг гэрт орж, үрийн зулай үнэрлэн аав болсон ч хос хоёрын харилцаа удаан үргэлжлээгүй.
7. Анхны эхнэр болох Ц.Түмэнхүслэн нь хоёр жил дараалан “Монголын сайхан бүсгүй” тэмцээнд оролцож, Алтан эрдэнийн титэм хүртэж байжээ.
8. Ийнхүү анхны эхнэрээсээ салсаныхаа дараа хүүгээ өөрөө авахын тулд Улсын дээд шүүх хүртэл заргалдаж явжээ. Анхны шүүх хурал нь Сүхбаатар дүүргийн шүүхэд болсон бөгөөд эхнэр Ц.Түмэнхүслэн ялжээ. Ийнхүү ялагдсан Д.Өлзий-Орших маань шүүхийн шийдвэрт санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, Нийслэлийн шүүхэд хандсан ч мөн хэрэг эхнэрийнх нь талд шийдэгдсэн юм. Эцэст тэрбээр Улсын дээд шүүхэд хандаж, ялалт байгуулжээ.
9. Тэрбээр хүүгээ зургаан сартай байхад нь өөрөө дээрээ авч өсгөсөн бөгөөд хожим шүүх хурал дээр анхны эхнэр Ц.Түмэнхүслэн түүний хүүхэд биш хэмээн мэдэгдэж байсан нь олны чихийг дэлсгэсэн.
10. Мөн гоонь эр болсон авьяаслаг залууг жүжигчин Анхням, топ модель Ч.Уранбилэг нараас эхлээд монголын үзэсгэлэнт бүсгүйчүүд бүчин авч үргэлж хүүхний паянтай явах болсон билээ.
11. Түүнээс хойш олон бүсгүйчүүдтэй нэр холбогдсон тэрбээр өвөрлөгч орны Туяа гэх бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болж нэг гэрт орох дээрээ тулсан ч тодорхойгүй шалтгаанаар хоёр тийш болсон.
12. Харин тэрбээр өнгөрсөн тавдугаар сараас Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжигчин Амаржаргал хамтран амьдарч байгаа сурагтай.
13. Тэрбээр монголд анх удаа задгай талбайн тоглолт дээр утастай гитараа орхиж, ipad-н дээр суурилсан электрон гитар дарсан.
14. Өөжгий маань ганц хөгжим тоглож, ая бичихээс гадна продюсероор ажиллаж байгаа аж. Тэрбээр “Номин талст” хамтлаг шинэ продюсер юм.
15. “Сүнжин гранд” зочид буудлын эзэн солонгос эр рок попынхонтой гэрээ байгуулж, хамтран ажиллахаар тохиролцож байгаа аж. Учир нь тус зочид буудлынхан зун цагийн үйлчилгээнд урлагийн тоглолтыг багтаасан байна. Ингэхдээ солонгос босс нь нэлээд нүнжигтэй загнаж, гитарчин Өөжгийтэй буудлынхаа гадаах задгай талбайд бүтэн зуны турш гитар тоглох гэрээ байгуулжээ. Тэдний дунд нэлээд хэмжээний мөнгөний асуудал яригдаж байгаа төдийгүй солонгос эр Өөжгийд 20 сая төгрөгийн үнэ бүхий жийп машин бэлэглэсэн сурагтай.
16. Тэрбээр гитар, дуу хоёртоо энэ насаа зориулж эрт бууралтсан хэдий ч их ажлын хажуугаар суудлын автомашины асар их хоббитой бөгөөд интернетэд нэг суувал автомашины вэб сайтуудаар тэнээд өмдөө индүүдэх гээд залгаснаа хүртэл мартан шатааж байсан түүхтэй ажээ. Түүнийг найзууд нь “Автомашины цагаан толгой” хэмээн нэрийддэг.
17. Өөжгийгийн хамгийн сайхан мөрөөдөл бол дэлхийн сүүлийн үеийн Ferrari машин хөлөглөж хурдны замаар давхих бөгөөд үүндээ ойртохын тулд нэгэн машин цуглуулагчаас Мерседес бенз загварын “өвөөгийн өвөө” гэгддэг авто хүлгийг 15 сая төгрөгөөр худалдан авснаа анд нөхөддөө гайхуулжээ. Түүний энэхүү машиныг Юмжаагийн Цэдэнбал 1960, 1970 онд ардчилсан Герман улсаас захиалан авч төрийн ёслолын үеэр унаж гангардаг байсан юм.
18. Машины хорхойтой тэрбээр өөрийгөө “Ferrari” зүйрлэдэг. Тэр ч бүү хэл, тэрбээр автомашины уралдаанд нугасгүй бөгөөд хэд хэдэн уралдаанд оролцож байжээ.
19. Тэрбээр одоо мөнгөлөг саарал өнгийн “Benz” унадаг. Өөжгий ч Benz-дээ үнэнч.
20. Тэрбээр хорт хавдрын эсрэг тэмцэж, МУГЖ Т.Ариунаа, “Харанга” хамтлагийн дуучин Д.Чулаанбат, “Номин талст” хамтлагийн дуучин Д.Батсүх нартай хамтран сан байгуулж, хандивын тоглолтыг зохион байгуулж байсан.
21. Мөн түүнийг найзууд “онгироо” хэмээдэг бөгөөд тэрбээр Оросын алдарт дуучин, жүжигчин Владимир Высоцкийг "Тэр нөхөр чинь хөггүй гитараар л тоглодог, олигтой дуулж чаддаггүй нөхөр байсан" хэмээн доромжилжээ.
22. Тэр ч бүү хэл, түүнийг дуучин С.Сэрчмаа, Баярт хоёрыг танилцуулсан бөгөөд салах шалтгаан нь бас Өөжгийтэй холбоотой хэмээн манай “гялгар” сэтгүүлүүд бичиж байсан.
23. Тэрбээр “Coke"n Beat” наадмын ерөнхий шүүгчээр ажилладаг бөгөөд оролцогчид нь түүнээс их эмээдэг гэсэн. Учир нь тэрбээр их “хатуу”.
24. Нэгэн үдэшлэг дээр охидын "Аnemone" хамтлагийнхан дуулаад тайзнаас буухад нь Өөжгий "ах" шинэ, үнэтэй микрафоныг нь сонирхож байгаад задалтал тэр нь дотроо зайгүй байжээ. Яагаад зайгүй байгаа талаар асуухад нь "Аnemone"-ийнхон "амьдаар дуулах дасгал хийж байгаа юм" гэж. Харин Өөжгий "Та хэд хэзээ хүртэл амьдаар дуулах дасгал хийх юм. Насаараа ийм дасгал хийж байгаа эгч нар чинь энд байна" гээд урдаа сууж байсан "Киви" хамтлагийнхныг зааж онигоонд оруулж байсан удаатай.

24tsag.mn
Сэтгэгдэл (39)