Цагдаагийн ерөнхий газраас койн, крипто валюттай холбоотой асуудлаар мэдээлэл өгч байна. Энэ үеэр Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ганчулуун мэдээлэл өглөө.
Тэрбээр "Анх хэрэг шалгах явцад буюу нэгдүгээр сарын 25, хоёрдугаар сарын 6-ны өдрүүдэд мэдээлэл хйиж байсан. Мэдээлэл хийснээс хойш нийт 43 гомдол мэдээлэл нэмэгдээд 490 гомдол мэдээлэл шалгагдаж байна. Шалгагдаж буй хэрэгтэй холбоотой цахим орчинд худал мэдээллүүд байсаар байна.
Монгол Улсад 64 койн, крипто валют гарсан байдаг. Бүгдийг нь шалгаж байгаа. Яагаад цагдан хориод байгаа юм бэ гэх асуудал цахим орчинд яригдаж байна. Гэмт буруутай үйлдэл хийсэн хэн бүхэн хариуцлага хүлээх ёстой. Хувь хүн, иргэний эрхийг зөрчсөн зүйл байхгүй. Бүх зүйл хуулийн хүрээнд явагдаж байгаа.
Мөн цахим орчинд тухайн иргэний гадаад пасспортны зураг тавигдлаа. Цагдаагийн байгууллага үүнийг ил тавиад байна гэх мэдээлэл мөн байна. Цагдаагийн байгууллагаас тавиад байгаа юм байхгүй. Хэргийн материалыг дэлгэснээр тухайн хэргийг мөрдөж байгаа мөрдөгчид саад учирдаг. Ямар ч ашигтай зүйл байхгүй" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)