Incredible Asia аяллын хөтөч сайтын судалгаагаар, Монголын нийслэл Улаанбаатар хот агаарын чанар, цэвэр агаартай байдлаараа Азидаа дөрөвдүгээр байрт бичигджээ.
Дэлхийн хамгийн хүйтэн хотын хоёрдугаарт бичигддэг Улаанбаатарын иргэд хувьд сүүлийн 20 гаруй жил агаарын бохирдолтой орчинд аж төрж буй. Жил болгон яригддаг агаарын бохирдлын асуудал оршин суугчдынх нь толгойны өвчин болсны зэрэгцээ "дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хот" гэх алдрыг зүүсэн. Ингээд бодохоор дээрх судалгаа үнэнтэй үл нийцнэ.
Харин хөдөөгийн цэнгэг агаараараа дээгүүр жагсаж магадгүй билээ.
Л.Баяр