Засгийн газрын 483 дугаар тогтоолоор, 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан.
Уг тогтоолын 2.3 дэх заалтад дундаж орлоготой иргэдийг орон сууцаар хангахад шаардагдах хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд төрөөс хэрэгжүүлж буй ипотекийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн орон сууцны талбай болон жилийн хүүгийн хэмжээнд тавигдах шалгуурыг 60 метр квадрат хүртэлх 6 хувь, 61-80 хүртэлх метр кватратад 8 хувь байхаар тус тус тогтоож, холбогдох журамд өөрчлөлт оруулсан байна.
Цаашлаад ипотекийн хөнгөлөлттэй зээлийг 50-100 хүртэлх метр квадратад 10 хувь 40 хүртэлх метр квадратад 4 хувиар гэх зарчмаар төрийн хөнгөлөлттэй зээлийн бүтээгдэхүүнийг иргэдийн орлогын ялгаатай нөхцөл байдалд нь тохируулан төрөлжүүлэхээр төлөвлөсөн байна гэж Улаанбаатар орон сууцжуулалт ХХК-иас мэдээллээ.