Нью Йорк хотын Манхэттэн хотын төв хэсэгт байрлах худалдааны томоохон уулзвар, аялал жуулчлалын төв, зугаа цэнгэлийн төв, хороолол болох Таймс талбайд алдарт хөлбөмбөгчин Кристиано Роналдугийн хөшөө сүндэрлэв. Энэ нь түүний 40 насны төрсөн өдөрт зориулагдаж байгаа гэнэ.
Алдартай уран барималч Сержио Фурнари 3.6 метр өндөр уг хүрэл баримлыг бүтээж, "Роналдугийн мөн чанарыг зөвхөн спортын тамирчин төдийгүй, урам зориг өгөх соёлын бэлгэ тэмдэг болгон мөнхжүүлэх" зорилгоор бүтээжээ. “Кристиано Роналду бол зүгээр нэг хөлбөмбөгчин биш. Тэр бол тууштай байдал, дэлхийн эв нэгдлийн бэлэг тэмдэг юм" гэж Фурнари хэлэв.
Нээлтийн ажиллагааны үеэр Таймс талбайд хөгжөөн дэмжигчид нь түүний төрсөн өдрийг тэмдэглэв. 2018 онд Португалын нисэх онгоцны буудал дээр түүний хөшөөг босгосон ч шоглоом шиг байсан төдийгүй Роналдогийн дүр төрхийг гаргаж чадаагүйн улмаас дэлхий даяар шүүмжлэл дагуулсан.
Роналду урт удаан карьерынхаа туршид олон шагнал хүртсэн бөгөөд энэ хугацаанд тэрбээр Манчестер Юнайтед, Реал Мадридад хүчин зүтгэж болон Португалийн шигшээ багтайгаа ДАШТ, ЕАШТ-д нэрээ мөнхөлсөн.
Тэрбээр одоо Саудын Арабын Про Лигийн Аль Наср хэмээх клубт тоглож байна.
Л.Баяр