"Каспер", "12 цаг" цаг гээд хүүхдийн хөөрхөн дуу дуулдаг Т.Амина өнөөдөр
огт өөр имижтэй болсон. Хөдөлмөрч хичээнгүй, бардам гэж түүнийг
тодорхойлсон байх юм. Энэ удаа МАН-ын гишүүн, төмөр замчин, дуучин
Т.Аминагийн тухай 24 баримтыг сонирхуулж байна.
1. Түүнийг хүүхэд байхаасаа дуулсан гэдгийг ихэнх хүмүүс мэддэг байх. Энд тэндхийн томоохон арга хэмжээнд урилгаар оролцдог байжээ. Нэгдүгээр ангид байхдаа Ази, Номхон далайн 17 орон оролцсон томоохон наадамд оролцож, Гран при хүртэж байсан гэдэг. Үүгээр ч зогсохгүй хүүхдийн гэсэн тодотголтой шагнал, гуншинг бүгдийг нь хүртсэн аж. 10-дугаар ангиа дүүргэтлээ орон нутгаар хүүхдийн дуугаараа аялан тоглолтоо өөрийн зардлаар хийж байжээ. 21 аймаг, 120 гаруй сумаар явж бие даасан уран бүтээлийн тоглолт хийсэн.
2. Сурагч байхдаа хүүхдийн дуу голдуу дуулнаӨдгөө оюутан болсон болохоор уран бүтээлийн тал дээр төлөвлөж бодсон зүйл их бий. Цомгоо гаргах бодолтой байна.
3. Ингээд бэлтгэл курсдээ орос дуу дуулаачдын улсын уралдаанд оролцож, түрүүлж байжээ. Нэгдүгээр курсийн оюутан байхдаа "Universe best songs" уралдаанд оролцсон юм.
4. СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн эстрад дуулаачийн ангийг өнгөрсөн зургаадугаар сард төгссөн. Мөр тэрбээр зорчигч үйлчилгээний Улаанбаатар төв буудалд тав дахь жилдээ ажиллаж байгаа төмөр замчин юм. Вокзалд тэрээр лавлан мэдээлэгчээр ажилладаг.
5. Тэрбээр сургуулиа төгсөхдөө дипломоо амжилттай хамгаалаад хамгийн өндөр үнэлгээг авч нэгд жагссан гэдэг.
6. Дуучин бүсгүй маань төмөр замчин болсон учир нь түүний өвөө Гомбодорж гэж насаараа төмөр замд ажилласан "Хүндэт төмөр замчин" хүн байсан ажээ. Мөн аав нь залуудаа төмөр замд ажиллаж байж. Үүгээр зогсохгүй түүний ажилладаг Зорчигч үйлчилгээний төв буудалд "Жигүүр" гээд амьд хөгжмийн хамтлаг байдгийг төмөр замчид андахгүй мэдэх байх.Тэгвэл энэ хамтлагийн гоцлол дуучин нь Аминаа юм. Ингээд тэрбээр төмөр замчин болжээ.
7. Төмөр замын байгууллага бол маш хариуцлагатай, хагас цэрэгжилттэй, хувь хүнээс өндөр хариуцлага, сахилга, дэг журам шаарддаг ажил гэдгийг хэн бүхэн мэдэх байх. Цаг барихаас өгсүүлээд, багаар ажиллах, ажлын ачааллыг даах чадвар, тэвчээр хатуужил шаарддаг. Энэхүү ажилд дуучин Аминаа маань дөнгөж аравдугаар ангиа төгсөөд оюутан болсон жилээсээ ажиллаж эхэлсэн гэдэг.
8. Тэрээр өглөө таван цагт ажилдаа явна. 5.30 гэхэд ажил дээрээ ирчихсэн байна. Өдөр 14.00 цагт тараад хичээлдээ явна. Хичээлээ тараад орой хоёр гурван газар амьд хөгжимтэй дуулна. Дөрөв таван жил л ийм цагийн хуваарьтай явж ирсэн гэдэг. Зуны амралт болоод оюутнууд орон нутаг руугаа яваад амардаг бол түүний хувьд ажлаа хийж л байдаг байсан нь мэдээж. Тэр үнэхээр идэвхи чармайлт, хатуужилтай оюутан бас ажилтан байсан гэдэг шүү.
9. Аминаагийн хобби маш энгийн. Бусад хүмүүсийн л адил хөгжим сонсоно, дуулна, бүжиглэнэ. Бас ном унших дуртай. Хэдийгээр түүнд чөлөөт цаг бага байдаг ч өөрт хэрэгтэй гэсэн зүйлдээ цаг гаргахыг хичээдэг нэгэн. Хааяа зааланд очиж гүйнэ, хөлсөө гаргана.
10. Гэхдээ ингэж гүйж, хөлсөө гаргадаг нь турах гэсэндээ биш аж. Ер нь тэрээр туранхай байна гэдэг сайхан гэсэн ойлголттой санал нэгддэггүй хүмүүсийн нэг. Зөвхөн эрүүл байхын тулд хөдөлгөөн хэрэгтэй гэдэг утгаараа зааланд очдог. Дуучин бүсгүй маань таргалалтаас айдаггүй санж. Дэглэм ч барьдаггүй. Өөрийнхөө хүссэн хоолыг, дуртай амттанаа хүссэн үедээ иддэг. Хамгийн гол нь хөдөлгөөнтэй байж чаддаг болохоор энэ тал дээр санаа зовохгүй байдаг гэнэ лээ.
11. Өвөө нь залуудаа дуулж хуурддаг, сайн дурын уран сайханч байсан гэдэг. Ээж нь ч бас хүүхэд байхдаа дуулдаг байжээ. Аминаагийн гэр бүлийнхэн түүнийг дуучин болно гэхэд эхлээд дэмждэггүй байсан аж. Хүүхэд дуулж л байдаг. Тэгээд больчихдог юмаа гэдэг байжээ. Аминаа ч гэсэн хүүхэд байхдаа эмч болно гэдэг байж. Тэгээд дуучин болохоор мэргэжлийн сургуулийн оюутан болоход л гэрийнхэн нь хүлээн зөвшөөрч байжээ.
12. Т.Аминагийн дуртай өнгө цагаан, хар. Ерөнхийдөө тод өнгөтэй хувцас өмсөх сонирхолтой. Тэрээр нэг их моод хөөдөггүй. Биед нь эвтэйхэн, цэвэрхэн л бол сонгоод өмсчихдөг.
13. “Хорвоо дэлхий уужим байна, хийх зүйл их байна” гэж хэлэх дуртай. Хүн боломжтой гарцыг зөв олж хардаг, бас өөртөө арчаатай байвал сайхан амьдарч чадна гэдэгт бүрэн итгэдэг.
14. Тэрбээр ирээдүйн хань болох залуу нь өөрийг нь ойлгохыг хичээдэг, урлагийн мэдрэмжтэй, бас үнэнчээр хайрлаж чадах хүн байгаасай гэж хүсдэг. Ээж нь түүнд “Хүнтэй сайхан нөхөрлөж болно.Хамгийн гол нь амьдралдаа зөв сонголт хийх хэрэгтэй. Цаг хугацаа бүхнийг харуулдаг гэдгийг мартаж болохгүй” гэж захидаг ажээ. Тэгэхээр Амина ээжийнхээ захиасыг биелүүлж сонгосон залуугаа танихын тулд удаан хугацааг зарцуулах бололтой.
15. Тэрээр хүний нууц хадгалахдаа түлхүүр нь таарахгүй бол онгойхгүй цоожтой авдар л гэсэн үг ажээ. Хов жив хөөцөлдөхөөс хол байж, дэвэн дэлхийн юм хамж, шимээд сонин, сайхан болгоод ярих сонирхол төрдөггүй ажээ. Бодсоноо нүүрэн дээр нь шударга хэлчихдэг зантай Аминаа найз гэчихээд ар хударгаар нь хэн нэгэнд муулж байгаа хүмүүс үнэн голоосоо дургүй гэнэ.Түүний хувьд найз нөхөрлөл үнэнч, ариун нандин байх ёстой гэж боддог.
16. Энэ жил Т.Амина МАН-д гишүүнээр элссэн бөгөөд намын дэргэдэх “Нийгмийн ардчилал” Монголын оюутны холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон. Үүгээрээ улс төр, нийгмийн идэвхи сайтай нэгэн гэдгээ харуулсан юм.
17. Нийгмийн идэвх сайтай залуу дуучин маань цаашлаад өөрийн амьдардаг дүүргийнхээ ИТХ-д нэр дэвшинэ хэмээн төлөвлөөд байгаа гэнэ.
18. Сонирхуулахад, МАН-д түүний аав, ээж ,эмээ, өвөө бүгд л зүтгэж ирсэн гэдэг.
19. Спортоор хичээллэдэг, спортод хайртай дуучин бүсгүй маань хөл бөмбөгийг илүү ихээр сонирхдог, хөл бөмбөгийн хорхойтнуудын нэг юм. Тэрбээр хөл бөмбөгийн тэмцээнд зориуд цаг гаргаж үздэг. Английн багийг их дэмждэг бөгөөд шөнийн тоглолтыг нь ч нойроо хугаслан байж үздэг ажээ.
20. Олны дундах хов живнээс дуучин бүсгүй яаж хол байхав. Хүмүүс түүнийг Улаанбаатар телевизээс жил бүр зохион байгуулж, нялх оддыг бөөнөөр нь төрүүлэх болсон “Universe best songs” уралдааны анхны дугаарт оролцсоноор үзэгчдэд бага насны төрхөө эргэн сануулж эхэлсэн гэцгээдэг. Анхнаасаа л нүүрэмгий түргэнээрээ хэлэгдэж ам бардам байсан Т.Амина шилдэгт багтсанаас өөр шагналгүй хоцрохдоо хөмхий зуун шаралхаж шүүгчид юм ойлгодоггүй хэдий ч би бол ард түмний дуучин юм билээ гээд өөрийгөө өмгөөлөөд авсан гэх мэдээлэл ч хаа сайгүй гарсан юм.
21. Өнгөрсөн жилийн шилдэг видео, клипийг шалгаруулдаг “Mongolian Music Video Awrads” наадмын ногоон хивсний ёслолд гал улаан өнгийн үндэсний дээлээр гоёж ирсэн нь олны харцыг ёстой л нэг унагаж билээ. Энэхүү үйлдлээрээ тэрээр өөртөө монгол хувцас хэрхэн зохидог хийгээд үндэсний хувцасны гоёмсогийг харуулсан юм.
22. Япон, Англи, Орос хэлээр суралцдагаас гадна багаасаа барууны, гадаадын дууг сонсож өссөн аж.
23. Цэлмүүн & Амина: "Цэлмүүн хөөрхөн охин шүү дээ. Хоолойны хувьд ч, дуучин болох талаасаа ч дажгүй, хувь хүн талаасаа ч гэсэн даруухан хөөрхөн охин" гэжээ.
24. Хамгийн сүүлд тэрээр “Тусгай салаа” киногоороо олонд танигдсан жүжигчин А.Алтанхуягын хамт “pruis-20” машинаар Сэлэнгэ аймгийг зорьж яваад осолд орсон билээ. Одоогоор түүний бие сайжирч байгаа.

Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (59)