Чансаагаараа дэлхийн хэмжээнд гуравдугаарт бичигддэг "Miss International
2012" тэмцээнд Монголын мисс Д.Долгион оролцож байгаа. Японы Окинова
аралд болж байгаа тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй Д.Долгион
олон нийтийн санал асуулага "People`s choise"-д гуравдугаарт бичигдэж
байна. Маргааш 52 дахь удаагийнх нь ялагч тодрох уг тэмцээнд амжилт
гаргах байх хэмээн найдаж буй мисс Д.Долгионы тухай 24 баримтыг хүргэе.
Чансаагаараа дэлхийн хэмжээнд гуравдугаарт бичигддэг "Miss International 2012" тэмцээнд Монголын мисс Д.Долгион оролцож байгаа. Японы Окинова аралд болж байгаа тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй Д.Долгион олон нийтийн санал асуулага "People`s choise"-д гуравдугаарт бичигдэж байна. Маргааш 52 дахь удаагийнх нь ялагч тодрох уг тэмцээнд амжилт гаргах байх хэмээн найдаж буй мисс Д.Долгионы тухай 24 баримтыг хүргэе.
1. 21 настай загвар өмсөгч Д.Долгион энэ жил “Мисс Монголиа-2012” тэмцээний ялагч болсон. Монгол улсын 200 гаруй гоо бүсгүйгээс шалгарсан тэрээр Япон улсын Окинавад болж буй “Мисс Интернэйшнл-2012” тэмцээнд оролцох эрхээ эндээс хүртсэн юм.
2. 2012 оны Монголын мисс Долгион 2009 онд ч мөн энэ тэмцээнд оролцож тусгай байрын шагнал хүртэж байжээ.
3. Долгионы биеийн жин 52 кг, 174 см өндөр, биеийн харьцаа 87х65х92. Харин Монголын мисс тэмцээнд түүнийг 180 см өндөртэй хэмээн зарлаж байв.
4. Монголын мисс болсноо сонсоод Д.Долгион тайзан дээр мэлмэрч гарсан даа. Хожим нь хэвлэлд “Маш их баярласан учраас нулимс аяндаа гарчихдаг юм байна лээ. Гэхдээ бас олон хүний өмнө байна, тайзан дээр байгаа гэдгээ бодоод асгартлаа уйлж болохгүй шүү гэж өөртөө хэлж байлаа” хэмээн ярьжээ.
5. Тэрээр Монголын мисс тэмцээний хүмүүнлэгийн үйлсээр Эх нялхсын Цусны эмгэг судлалын тасгийн хүүхдүүдийг баярлуулсан.
6. Монголын мисс болох нь түүний багийн мөрөөдөл аж. Тэрээр бага ангид байхдаа л найзууддаа “Би том болоод заавал ч үгүй Монголын мисс болно" гэж ярьдаг байснаа титэм хүртсэнийхээ дараа дэлгэсэн юм.
7. Дэлгэржавын Долгион япон хэлийг эх хэл шигээ эзэмшсэн. Учир нь тэрээр японд цэцэрлэгт байхаасаа эхлээд дунд сургуулиа төгстлөө амьдарсан юм.
8. Одоо 174 см өндөр Долгион багадаа тийм ч өндөр байгаагүй гэнэ. Мисс бүсгүй ахлах ангид ороод эрчимтэй өсчээ.
9. Түүнийг найз нөхөд, гэр бүлийнхэн нь Дори гэж дууддаг. Долгионы фэйсбүүк нэр нь ч Дори Долгион.
10. Долгион Сакура дунд сургуулийг төгссөн. Дунд сургуульд байхдаа Долгион загвар зохион бүтээгч болохыг хүсдэг байв. Басгүй олон тэмцээнд ч хувцас оёж оролцжээ. Хэцүү ч гэсэн загвар зохиох дуртай тэрээр одоо ч гэсэн өөртөө хаяа нэг хувцас оёж өмсдөг.
11. Есдүгээр ангид байхдаа үсчин, гоо сайхан¬чийн тэмцээнд орох болсон найз охиндоо тусалж Долгион анх удаа манекан болж байв. Гэтэл "Шилдэг манекан"-аар шалгарчихсан нь түүнд загварын ертөнц сонир¬хол¬той санагдсан байна. Найз нөхөд нь ч мөн "Чи загвар өмсөгч болчих оо. Чамд ирээдүй байна" гэж зөвлөснөөр загварын агентлагт орохоор шийджээ.
12. “Эра” төвийн загвар өмсөгч Д.Долгион загварын карьераа дөрвөн жилийн өмнөөс эхлүүлжээ. Анх "New face" тэм¬цээнд орж түрүүлсэн, дараа нь "Мода Арт" тэмцээний шилдэг 15-д, "ТВ мисс" тэмцээний үндэсний ялагч болж бай¬лаа. 2012 онд “Монголын мисс” болсон. Харин “Мисс Интэрнэйшнэлд” амжилт гаргаж чадах болов уу?
13. 2010 онд ТВ мисс нэрээр танилын хүрээгээ тэлсэн Д.Долгион хөтлөх авьяастай нэгэн. Тэмцээний болзлын дагуу “UBS3” телевизэд хөтлөгчөөр ажиллаж байсан тэрээр загварын ертөнцөд завгүй байгаа тул энэ ажлаасаа түр хөндийрсөн.
14. Д.Долгион нэлээн хэдэнд орноор аялаад амжсан. Хамгийн удаан аялж, амьдарсан нь Японд найман жил болжээ.
15. Японд усанд сэлэлтийн сургуульд явж гайгүй сайн сэлдэг болсон Долгион монголд ирээд “Төв бассейн”-д хичээллэн 2000 оны улсын аварга шалгаруу¬лах тэмцээнд оролцож аварга болж байв.
16. Түүний багаасаа тоглож сурсан дуртай хөгжим нь бишгүүр. Монголын мисс 2012 тэмцээнд авьяасаа үзүүлэхдээ бишгүүр хөгжим тоглосон.
17. Түүний гаргасан амжилтууд бага насандаа эхлэлээ тавьсан мэт. Долигон багадаа гимнастикаар хичээллэдэг байсан бас сургуулийн хэмжээнд зохиогддог загвар зо¬хион бүтээгчийн тэмцээнд оролц¬чихдог байжээ. Хүмүүнлэг ажил хийх нь бас л түүний багийн мөрөөдөл гэнэ. “Багадаа хүмүүн¬лэгийн ажил хийдэг сайн санааны сахиусан тэнгэр болно гэж боддог байсан” хэмээн Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.
18. Долгион нэг ахтай, доороо гурван эмэгтэй дүүтэй өнөр гэр бүлийн гишүүн.
19. Түүний аав Дэлгэржав компью¬терийн программ зохиодог эрдэм¬тэн хүн гэнэ. Харин ээж нь эмч.
20. Түүний төрсөн дүү Д.Халиун "Шилмэл заг¬вар" агентлагийн гэрээт модель. Долгион өөрөө загвар өмсөж эхлээд дараа нь дүүгээ уруу татаад оруулчихсан аж. Эгч дүүс өндөр нам, гадаад төрхөөрөө их адилхан учраас хүмүүс андуурах нь элбэг гэнэ.
21. Дэлгэржав гуайн мисс охид их эршүүд. Гар эвдэрчихнэ, хумс хугарчихна гэдгээр шалтгаалаад гэрийн ажилд оролцохгүй байна гэж байхгүй. Ажлаа хуваагаад хийчихдэг хэмээн хэвлэлд ярьсан байна.
22. Тэрээр одоо Хүмүүнлэгийн ухаа¬ны их сургуулийн маркетингийн ангид сурдаг. Харин жилийн өмнө л КТМС-д санхүүгийн менежментийн ангид сурдаг хэмээн ярьж байв.
23. Долгион загвар өмсөгч, хөтлөгч, санхүүч мэргэжлээ хослуулаад л, бүгдийг нь зэрэг амжуулан амьдрахыг хүсч байгаа.
24. Долгионы дутагдал их унтах, идэх дуртай. Гэхдээ их иддэг мөртлөө таргалдаггүй шалтгаан нь идсэн хэмжээгээрээ хөдөлдөг гэж тайлбарлажээ.

Сэтгэгдэл (23)