Цаг үеийн асууплаар "Тавантолгой" ХК-ын Бүрэн эрхт төлөөлөгч П.Сайнзориг мэдээлэл өглөө.
Тэрбээр "Ажлаа аваал хоёр долоо хоног өнгөрч байна. ТУЗ-ын гишүүд болон гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан хүмүүстэй уулзаж жилийн тайлан тооцоо, ирэх жилийн хөрөнгө оруулалтын талаар ярилцлаа. Хоёр компанийн хооронд үүсээд байсан 340 мянган тонн нүүрсний асуудлыг эцэслэн шийдлээ. Өнөөдрийн үнэ цэнээр бол 48 тэрбум төгрөгийн төлбөр тооцоог "Эрдэнэс Тавантолгой" компани руу шилжүүллээ. Энэхүү 340 мянган тонн нүүрсийг авсан өгсөн байна гээд хоёр компани харилцан зөвшөөрсөн.
"Тавантолгой" ХК-д тодорхой хэмжээний орлого орсон байх ёстой. Энэ орлого орсон эсэхийг шалгаж байгаа. Ороогүй байх юм бол буруутай этгээдийг шалгуулна. Үүний араас хөөцөлдөнө.
"Тавантолгой" ХК-д бүтцийн өөрчлөлтийг хийж байгаа. ТУЗ дээр бүтцийн өөрчлөлтийг танилцуулсан байгаа. Гурван дэд захирлыг ажлаас нь чөлөөлсөн.
Мөн төрийн хэмнэлтийн хуулийг зөрчиж явж байсан зүйлс байна. Компани дээр ажил хийдэггүй хэрнээ их хэмжээний цалин авдаг этгээдүүд байдаг. Энэ мэт асуудлыг шат дараатайгаар шийдээд явна. Алдагдсан орлого юм уу, орох ёстой байсан орлого бол Өмнөговьчуудын орлого юм. Үүнийг хууль хяналтын байгууллага шалгах байх. Мөн миний бие томилогдсон хугацаандаа анхаарч ажиллана. "Тавантолгой" ХК-ийн хувьд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьд газарын асуудал мөнг яригддаг. Тухайлбал, Тавантолгой компанийн оффисууд нь Эрдэнэс Тавантолгой компанийн эзэмшлийн газарт байрладаг. Газрын асуудал, нүүж суух асуудал гээд нэг талдаа гаргаж шийдэх олон асуудал бий" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)