АН-ын дарга С.Эрдэнэ, Улс төрийн зөвлөлийн дарга М.Энхсайхан, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Улс төрийн зөвлөлийн дарга М.Энхсайхан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Ардчилсан намын Үндэсний бодлогын хурлаар улс төрийн нэгэн шинэ, сонирхолтой бүтцийг бий болгосон. Энэ нь Хяналтын Засгийн газар буюу Улс төрийн зөвлөл гэдэг байгууллага.
Хяналтын Засгийн газар буюу сүүдрийн Засгийн газар гэх улс төрийн энэ хэлбэр өнөөдөр дэлхийн 30-аад улсад хэрэгжиж буй. Гол зорилго нь одоогийн үйл ажиллагаа явуулж буй Засгийн газрын хариуцлагыг нэмэгдүүлэх юм.
Сөрөг хүчин болохын хувьд Ардчилсан нам Монголд ийм бүтцийн байгууллагыг анх удаа үүсгэн байгуулж байна. Эрх баригч намын үйл ажиллагааг ард түмний зүгээс илүү хяналттай болгоход чухал ач холбогдолтой гэж бодож байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)