2020 онд 230 мянган ахмадын зургаа сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлийг нэг удаа төрөөс тэглэж, зээлгүй ахмадуудад сая төгрөг олгосон билээ. Тэгвэл ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэхдээ гурван бонд гаргаж, нэг их наяд 141 тэрбум төгрөгийг босгожээ. Энэ талаар “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогт дараах тайлбарыг өглөө.
Тэрбээр "Компанийн хувьд богино хугацаат өр төлбөрөө охин компаниудын хооронд бичилт хийх замаар 117 тэрбум төгрөгийн өрийг барагдуулсан юм билээ. Одоогоор 930 тэрбумын өртэй байгаа. Энэ бол тэтгэврийн зээл тэглэсэн өр. Тэтгэврийн зээл тэглэхийн тулд нэг их наяд гаруй төгрөгийн гурван бонд гаргасан.
2021 оны есдүгээр сард "Trafigura" компанитай гэрээ байгуулж 50 сая ам.долларын урьдчилгаа аваад гэрээ байгуулсан юм билээ. Энэ гэрээ нууцын зэрэглэлтэй байгаа. Ашгийн хувьд их асуудалтай гэрээ хийсэн юм билээ.
Үүнээс Эрдэнэс-2, Эрдэнэс-3 нийт 215.5 тэрбум төгрөгийг барагдуулсан байна. Бондын 930 тэрбум төгрөгийн өрийг 2024 оноос төлж эхлэх учраас “Эрдэнэс Монгол” нэгдлийн хүрээнд санхүүгийн асар их дарамттай байгаа. Өр төлбөрөө төлөх ямар ч боломжгүй байна. Төлөвлөгөө гаргаж, баталж, компанид хугацаатай үүрэг даалгавар өгнө" гэв.
Сэтгэгдэл (3)