“Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл болон Зөрчлийн хуулийн талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн мэдээлэл өглөө.
Тэрбээр "Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль өнгөрсөн долоо хоногт батлагдсан. Энэхүү хууль бол төрийн өмчийн компаниуд дээр гарч буй асуудлыг шийдэх том шийдэл болж байна. Хөрөнгжийн биржийн үйл ажиллагаа нээлттэй болсноор, олон нийтийн хяналт орж ирэх боломжийг мөн олгож байгаа. IPO гараад, сайн жишиг болвол компаниуд хэрэгжүүлээд явах боломж бүрдэнэ. Мөн мэргэжлийн хөрөнгө оруулагчид орж ирснээр компанийн үйл ажилагаа, менежмент, засаглалыг сайжруулах олон давуу талтай. Тиймээс стратегийн хөрөнгө оруулагчдыг оруулах шаардлаггы тавьсан юм билээ. Өнөөдрийн нөхцөл байдлаасаа шалтгаалаад стратегийн хөрөнгө оруулагчдын харьцаа ямар байхыг шийдэхээр ажиллаж байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)