“Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл болон Зөрчлийн хуулийн талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат мэдээлэл өглөө.
Тэрбээр "УИХ-аар зөвлөлдөх санал асуулга явуулах тухай тогтоол батлагдсан. Нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн тусламжтайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдэвэрлэх арга замыг иргэдтэй зөвлөлдөж шийдье гэж Улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахаар боллоо. Энэ тогтоол батлагдсантай холбоотойгоор хэд хэд ажлууд хийгдэж байна. Төрийн байгуулалтын байнгын хорооноос Д.Тогтохсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг гарсан.
Арванхоёрдугаар сарын 30-ныг хүртэл зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулна. Арванхоёрдугаар сарын 30-ныг хүртэл эрдэмтэн судлаач гээд оролцох хүчэлтэй хүмүүст нээлттэй.
Улс төр, эдийн засаг, эрх зүйн зөвшилцөл чуулга уулзалтыг төрийн байгууллатын байнгын хороо нэгдүгээр сарын 11-ны өдөр зохион байгуулна. Иргэний нийгмийн байгууллага, Төрийн бус байгууллагууд санал ирүүлсэн. Зөвлөлдөх санал асуулгыг ирэх оны хоёрдугаар сарын 20-ны өдөр зохион байгуулахаар болсон. Нийгэм эдийн засагт хамгийн тулгамдсан асуудал, гарц шийдлийг хамтдаа шийдье гэсэн юм" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (6)