Өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гүшүүд намын хуралтай холбоотой, мөн цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийлээ.
Энэ үеэр АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтбаяр "Бид энэ сарын 22-нд ээлжит бусаар хуралдаж, намын эв нэгдлийг хангах ажлын хэсгийг тал талын оролцоотойгоор байгуулах асуудлыг хэлэлцэж, шийдэлд хүрсэн. Өнөөдөр бид дахин хуралдаж, ажлын хэсгийн бүтэц бүрэлдэхүүнээ томиллоо. Энэхүү ажлын хэсэг нийт 39 хүний бүрэлдэхүүнтэй, 20 хүн бүхий зөвлөх багтайгаар ажиллана. Ажлын хэсгийн даргаар УИХ гишүүн У.Батсуурь, дэд даргаар Нийслэлийн ИХТ М.Тулгат, нарийн бичгийн даргаад АН-ын бүлгийн албаны дарга С.Эрдэнэболд нар ажиллана. Энэ ажилд ихэвчлэн туршлагатай, зүтгэлтэй хүмүүс байгаа. Тийм боохоор бид намын эв нэгдлийг хангахын төлөө шахуу хуваарьтай ажиллах болно" гэлээ.
Л.Сайнаа