Өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гүшүүд намын хуралтай холбоотой, мөн цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийлээ.
Энэ үеэр АН-ын бүлгийн дарга, УИХ гишүүн О.Цогтгэрэл цаг үеийн асуудлаар "Уламжлал ёсоор АН-ын бүлэг ээлжит хурлаа өргөн хүрээнд хийлээ. Энэ удаад бид намын эв нэгдлийг хангах, цаашдын төлөвлөгөөнийхөө тухай шийдэлд хүрсэн. Бид шинэ жилээр нэгэндээ бэлэг өгдөг. Монголын төрд 30 жил бугласан эдээ бээр шахагдаж байна. Сүүлийн зургаан жил засаглаж байгаа эрх баригчдын бодлогын алдаанууд илчлэгдэж байна. Халамжийн тогтолцоот, сонгуульд ялахын төлөөх сүлжээний улс болж хувирсны гор өнөөдөр гарч байгаа. Хөгжлийн банк, нүүрсний хулгай гэх зэргийг дурдвал манай улс хулгайн орон болж хувирлаа. Энэ бол хуулийн хулгай. Харин хуулийн хулгайг эрх мэдэлтнүүд хийнэ. Энэ бол төрийн эрх баригчдын ард түмэндээ барьж буй 2022 оны шинэ жилээр бэлэг" гэв.
Л.Сайнаа