Энэ оны хамгийн сүүлчийн үндэсний бөхийн барилдаан, Үндэсний тусгаар тогтонолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойд зориулсан "Ерөнхийлөгчийн цом"-ын тэмцээн энэ сарын 29-нд "Монгол бөхийн өргөө"-нд болно. Тус барилдаанд бүтэн жилийн амжилтаараа шалгарсан шилдэг 128 бөх барилддаг уламжлал тогтоод 12 жил өнгөрчээ. Уг барилдаанд Улсын аварга С.Мөнхбат, Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын заан Б.Бат-Өлзий нар тус тус хоёр түрүүлж байлаа.
Тэгвэл бид та бүхэнд тус барилдааны өнгөрсөн жилүүдийн түрүү бөхчүүдийн мэдээллийг хүргэж байна.
2011 он: Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат бөх, улсын аварга С.Мөнхбат
2012 он: Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат бөх, улсын заан М.Өсөхбаяр
2013 он: Ховд аймгийн Чандмань сумын харьяат бөх, улсын заан Б.Пүрэвсайхан
2014 он: Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат бөх, улсын аварга С.Мөнхбат
2015 он: Ховд аймгийн Чандмань сумын харьяат бөх, улсын заан Б.Пүрэвсайхан
2016 он: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат бөх, улсын арслан Р.Пүрэвдагва
2017 он: Увс аймгийн Тэс сумын харьяат бөх, улсын харцага Т.Баасанхүү
2018 он: Ховд аймгийн Буянт сумын харьяат бөх, улсын харцага О.Хангай
2019 он: Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын харцага Б.Бат-Өлзий
2020 он: Цар тахлын улмаас өнжсөн.
2021 он: Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын харцага Б.Бат-Өлзий
2023 он: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, улсын арслан Б.Орхонбаяр
Харин өнөө жилийн барилдаанд бөх сонирхогчдын зүгээс Улсын аварга О.Хангай, Улсын гарди Ц.Бямба-Отгон, Улсын заан Б.Бат-Өлзий, Б.Пүрэвсайхан нарын бөхчүүдийн аль нэгийг түрүүлнэ хэмээгээд буй.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)