УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг асуулт асууж, үг хэллээ.
Тэрбээр "Институт хоорондын харилцаанд сэв суулгах, үл ойлголцол үүсгэх нөхцөл байдал бий болгох хуулийн төсөл орж ирж байна. 2016 оноос хойш ажиглахад энэ УИХ бол Засгийн газраа тултал дэмжиж байгаа. Нэн яаралтай гэхээр нь шөнө хүртэл хуралдаад дэмжээд явчихдаг. Нийгмийн багц хуулийг оруулж ирээд УИХ буцаасан гэж худлаа ярьж байна. Байнгын хороон дээр хоёр яам нь муудалцсаар байгаад буцаагаад татсан. Бид ажлын хэсэг гаргаад дэмжээд хоёр сайдын хооронд гүүр болсон.
Өөрсдөө юмаа хийж чадахгүй буцаагаад УИХ дэмжээгүй гэж буруу ярьж байна. Яамд нь нэгнээ дэмжихгүй байгаагаас хуулиуд чинь гацаад байгаа шүү дээ. Эрүүл мэндийн даатгалын сан хоосорсон. Төсөв орж ирэхэд нь бид Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтийн ажлыг нь Байнгын хороон дээр араас нь хөөж, бараг сайдын ажил хийж байж 275 тэрбум төгрөгийг Сангийн яам шилжүүлсэн. Хүчтэй парламент байж, хүчтэй Ерөнхий сайд, сайн Засгийн газар байна гэдгийг ойлгох хэрэгтэй" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (7)