УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Улс төрийн амьдралд хамгийн эгзэгтэй мөч бол Засаг солигдох явц. УИХ, Засгийн газрын харилцааны асуудал хамгийн эмзэг цэг. УИХ бол анхдагч хууль тогтоомж гэдгийг байнга санаж байх ёстой. Тиймээс Засгийн газар ийм хууль өргөн барихдаа болгоомжтой хандах ёстой байсан. Нөхцөл байдал хүнд байхад ийм хууль оруулж ирж болохгүй. Х.Нямбаатар хэлэхдээ УИХ-ын тухай хуулийн 38.4-д хүрээ хязгаараа заасан гэсэн боловч үүнийгээ өргөжүүлж, хууль тогтоомж, нэмэлт өөрчлөлтөө оруулсан байна.
УИХ чинь төсөв дээр зардал нэмж чадахгүй болчихож байна. Өргөн барьсан хуулиар чинь УИХ дэгээсээ өөр хуулийг санаачилж болохгүй болчихно. Эрхзүйн тогтвортой байдал чухал байна.
Засаг, сайд солигдох тоолонд хууль болохгүй болохоор ийм байна гээд үндсээр нь өөрчилж байна. Сая нүүрсний хулгайн хэрэгт хүртэл хууль, хяналтынхан хууль руу буруугаа чихэж байна шүү дээ. Хууль тогтоомжийн тухай хуулийн үндсэн зорилго нь эрхзүйн тогтвортой байдлыг хангах юм. Эрхзүйн тогтворгүй байдал үүсгэдэг гол асуудал нь төсөв дагалдуулж 30, 40 хууль оруулж ирээд УИХ-ын гишүүд төсөвтэйгөө ноцолдож байхад нь баталчихдаг. Тэр 30, 40 хуульд нь нийгмийн даатгал, татвар гээд бүгд орчихсон байдаг. Төсвөө баталсныхаа дараа эргээд хартал эрхзүйн орчин шал өөр болчихсон байдаг" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)