УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Энэ хуулийг төслийг буцаах нь зүйтэй. Хууль тогтоох онцгой эрх УИХ-д байгаа шүү дээ. Давжаа парламентад давхар дээл өмсүүлчихсэн. Энэ Засгийн газар, Монгол Ардын намын бүх хүслийг биелүүлж байгаа шүү дээ. Хууль тогтоомжийн тухай хууль бол маш сайн хууль. Энэ хуульд нийцүүлээд, тооцоог нь хийгээд өргөн барьдаг зүйл байхгүй болсон. Х.Нямбаатар сайд Мөрдөх албаны тухай хуулиа оруулж ирмээр байна. Үүнийгээ хийчихвэл түүхэн гавьяа болно шүү.
Засгийн газрын өмнөөс болох, болохгүй юманд оролцоод явмааргүй байна. Ганцхан сайдтай юм уу? Хаашаа юм? Тэгсэн мөртлөө 20 сайдтай Засгийн газар. Тэдний 10 хэд нь давхар дээлтэй, УИХ-д 3, 4 сонгогдсон, маш их баян хүмүүс. Салбараасаа илүү баян сайд нар. Одоо тэдэнд юу хэрэгтэй юм бэ? Биднийг дээрэлхээд байгаа юм уу? Ард түмэн чинь улных болчихсон. Ард түмэн улных болно гэдэг чинь УИХ улных болно л гэсэн үг. Засгийн газар нь ийм нэр томъёотой болчихсон. Иймэрхүү маягаар явж болохгүй. Болохгүй бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг буцаа" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)