ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын чиг үүргийг орон тооны хязгаартайгаар 11 яаманд шилжүүлэх ажил 2023 оны нэгдүгээр сарын 1-н гэхэд хийгдэнэ. Урьдчилсан байдлаар:
- Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам
- Барилга, Хот Байгуулалтын Яам
- Соёлын Яам
- Боловсрол, Шинжлэх Ухааны Яам
- Зам, Тээвэр Хөгжлийн Яам
- Эрүүл Мэндийн Яам
- Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яам
- Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яам
- Эрчим Хүчний Яам
- Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам
- Хүнс Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яаманд мэргэжлийн хяналтын чиг үүргүүд очно.
Үндсэн хуулиар Монгол Улсын төр нь иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдруулах үүргийг хүлээдэг. Тиймээс хүний эрүүл ахуй, амь нас, байгаль орчны аюулгүй байдалтай холбоотой хяналт төрд үлдэх ёстой. Эдгээрээс бусад төрлийн хяналтыг төрөөс хувийн хэвшлийн байгууллагууд болон ТББ-уудад шилжүүлж, тэр замаар хяналт шалгалтыг тавьдаг болно.
Ирэх долоо хоногийн Засгийн газрын хурлаас Худалдаа аж үйлдвэрийн танхимын хуулийг УИХ-д өргөн барих гэж байна. Ингэснээр мэргэжлийн холбоод байгуулагдах хууль, эрх зүйн боломж бүрдэнэ" гэв.