УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Энэ хуулийн агуулгын хувьд дэмжих ч зүйл байна, дэмжихгүй ч зүйл байна. Сайд нарыг хүн нэг бүрээр нь зарладаг байсныг Ерөнхий сайд зарладаг болсон. Засгийн газрын өргөн барьсан хуулийг зарлага нэмэгдүүлэх чиглэлээр параламент өөрчлөлт оруулахгүй байх гээд төсөв батлах онцгой эрхээсээ Засгийн газарт шилжүүлсэн. Эдгээрийг Засгийн газар хэрхэн биелүүлж байгааг бодох хэрэгтэй. Хууль тогтоох эрхээ УИХ-ын гишүүдээс хязгаарлах юм байна.
Цаашид УИХ-д үлдэж байгаа эрх байгаа юм уу Х.Нямбаатар гишүүн ээ. Энэ УИХ-ын гишүүд чинь сонгогчдын төлөөлөл. Гишүүдийн онцгой эрхэд хэт халдаж болохгүй.
Засгийн газраас орж ирж байгаа хууль шаардлага хангахгүй байна" гэв.
Д.Батчулуун