УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэллээ.
Тэрбээр "Би хоёр жилийн турш гэрээ, тээврийн хулгайг ярьсан. Б.Ганхуяг захирал цагдаад хоёр ч удаа өгсөн. Гэмт хэргийн шинжтэй үйлдлийг дахин дахин яриад байхад хуулийнхан авч хэлэлцээгүй. Нүүрсний асуудлыг яриад байхад эрх баригчид бүгд мэдэж байсан. Өнөөдөр нэгнээ намнах хэрэгсэл болгож байна.
Энэ дотроо АН-ын хоёр гишүүнийг оруулсан. А.Адъяасүрэн гишүүн нэг кг нүүрс жолооч нартай гаргасан бол хариуцлага хүлээхэд бэлэн гэж байгаа. Эрх баригчдын нэг жишээ бол УИХ-ын гишүүн Б.Баттөмөр. Та яах гэж боомтын сайд болно гэж гүйсэн юм бэ.
Таныг одоо хил рүү явуулах боломжгүйгээр мулталж хаялаа. Ц.Сэргэлэн гишүүн сайн төрийн хүн. Нүүрстэй ойртуулах нэг юм нь бор нүүр л байгаа. Өөр юу ч байхгүй. Ингэж нэгнээ намнаж, нр хүндэд халдаж, дараа дараагийн тойргоо сулладгаа болих хэрэгтэй. Парламент муухай гэж харагдуулдаг. Та нарт анхааруулъя" гэв.
Сэтгэгдэл (2)