ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийж байна.
Тэрбээр "Эрдэнэс Монгол" ХХК-ны гүйцэтгэх захирлыг хоёр долоо хоногийн өмнө томилсон. Үүнтэй холбоотойгоор энэ компани менежментийн компани болох ёстой. Тиймээс бүтэцийг шинэчлэн баталсан. Байгуулагдаад 15 жил болж байгаа хэдий ч өнөөдрийг хүртэл үндсэн үүргээ биелүүлж чадаагүй. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн компаниуд дотроо ур чадвартай мэргэжилтэнтэй, цалин хөлсийн хувьд Монголдоо толгой цохисон топ компани учиртай. Өнөөдрийг хүртэл бид үүнийг хийж чадаагүй учир бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт оруулж байна.
"Эрдэнэс Монгол" ХХК-ыг 89 хүний орон тоотойгоор долоон газар, долоон хэлтэстэйгээр үйл ажиллагаа явуулна. Өнөөдөр томилогдсон гүйцэтгэх захирлыг оролцуулахгүйгээр 88 хүний нээлттэй ажлын байрыг зарлаж байна.
Энэхүү бүтэц зохион байгууллаттын өөрчлөлтөөр дарга хэмээх ойлголтыг халж байна. Долоон газрыг долоон ахлах менежер ажиллана. Мөн долоон менежер хэрэгтэй болсон. Цаана нь 74-н мэргэжилтэн ажиллах шаардлагатай байгаа юм.
Өнөөдөр компанидаа ажиллаж байгаа ажилчид эдгээр ажлын байрууддаа өрөлдөх боломжийг олгож өгч байна. Нээлттэй сонгон шалгаруулалтыг нэгдүгээр сарын 2-16-ны өдрүүдэд нээлттэй сонгон шалгаруулалтыг явуулна.
Нийт бүртгүүлсэн иргэдээс нэгдүгээр шатны буюу хууль эрх зүй, хөгжлийн бодлого төлөвлөлтийн чиглэлээр тестийн шалгалт авна. Төрийн албан хаагчийн шалгалтын систем дээр үндэслэн авна. Хоёрдугаар шатанд тэнцсэн иргэдтэй нүүр тулсан ярилцлага хийнэ. Сонгон шалгаруулалтад 1000 орчим хүн бүртгүүлнэ гэсэн тооцоололтой байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)