УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Т.Доржханд үг хэллээ.
Тэрбээр "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг энэ тогтоолын дагуу өргөн барих зүйтэй хэмээн сануулж байна. ХҮН нам урдуур нь ороод давхар дээлийг нь өмсгөчихсөн гээд шоолдог юм. Гэтэл үгүй л дээ. Хүчээ нэгтгээд гараад ирсэн эрх баригчид маань хүчээ нэгтгээд улс орноо хөгжүүлж чадсан уу? Миний хувьд үгүй гэж бодож байна. Монгол ялна гэж гарч ирсэн Ерөнхийлөгч өнөөдөр Монголоо ялагдуулаад өөрөө зугтаачихсан. Яг энэ тогтолцоогоор Доналд Трамп гарч ирсэн байдаг. Яг үүний адилаар Африкийн улс орнууд энэ систем үү явж байгаа. Хаанаас хөрөнгө оруулалт хийж байна тэр хөрөнгө оруулалтаа дагаад нэг хүн шийдвэр гаргадаг тогтолцоо руу явж байна.
Төв Азийн орнуудын удирдагч бидэнд байдаггүй ганц зүйл та бүхэнд байна. Энэ бол парламентын ардчилал. Үүнийгээ битгий алдаарай гэсэн. Сайн ч бай муу ч бай параламентийн ардчилал тусгаар тогтнолоо авч үлддэг юм. Тиймээс өнөөдрийн давжаа парламентын ардчиллыг хөгжүүлэх, бэхжүүлэх хэрэгтэй. Үүнийг бэхжүүлэх нь Монголын тусгаар тогтнолд хэрэгтэй" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)