УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа үг хэллээ.
Тэрбээр "УИХ-аар улс оронд үүсээд буй олон асуудлыг хэлэлцэх нь нийт Монгол Улсын эрх ашиг болоод байна. Хоёр хоногийн өмнө болсон нээлттэй сонсголд олон зүйлийг хэлэлцсэн нь нэг алхам болсон гэж үзэж байна. Одоо энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэх ёстой. Тодорхой шийдлүүдийг гараж, ажиллах зайлшгүй шаардлагтай байна. Иргэдийн шаардаад байгаа зүйлсийг УИХ-ын чуулган дээр нээлттэй, яаралтай хэлэлцэх шаардлагыг хүргүүлж байна. Иргэд төрд итгэх итгэлгүй болсон. Өнөөдрийн Ерөнхий сайдын цагаар энэ асуудлыг хэлэлцэх болов уу гэж бодож байлаа" гэв.
Д.Батчулуун