УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Дотоодын цэргийн албан хаагчдад бусад албан хаагчдын нэгэн адил нийгмийн хамгаалал, цалин хөлс, гэр бүл гэх мэтээр дэмжиж байгаа. Байнгын хороонд маш сайн ярьсан. Ганц нэг асуудал байна. Нэгдүгээрт, дотоодын цэргийн бүтэц төрийн бүх объектыг хамгаална гэхээр хувийн хэвшлийнхэн том ачаа үүрч, ажлын байр бий болгож байгаа. Гэтэл төр ажлын байргүй болгох нь ээ. Маш олон сүлжээ дэлгүүрүүд ажиллаж байна. Гарцаагүй шаардлагатай газраа дотоодын цэрэг нь хамгаалж, үлдсэнийг нь хувийн хэвшил хамгаалж байхаар зохицуулах хэрэгтэй. Маш олон залуусын ажлын байрын асуудал.
Дотоодын цэргийн албан хаагчийг УИХ-ын гишүүний халдашгүй байдалтай адилхан байна. Ингэж болохгүй. Хууль хяналтын байгууллагад ажиллаж байгаа ч халдашгүй байдал нь зөвхөн ард түмний элч төлөөлөгч учраас хамгаалж байгаа шүү дээ" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)