УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Энхболд үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Бид энэ ажлыг 2017 онд зохион байгуулахад бараг дөрвөн сар зарцуулсан. Анхных болохоор дутуу юм байсан байх. Одоо хоёрдугаар сарын 20-нд орчим хийхээр төлөвлөж буй. Бид төлөөллийн ардчиллын зарчмаас шууд ардчилал руу шилжиж буй элемент гэсэн үг. Ингэж зөвлөлдөх хуультай. Хэлэлцэх асуудалд тогтолцоо, нийгмийн бүх асуудал орох байх. Хүн амын дийлэнх санал гарвал Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэнэ. Тогтолцооны хувьд бид өнөөдөр заавал Үндсэн хуульд хүрэлгүйгээр өөрчлөлтийг хийх боломж бий. Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд ард түмнээс санал асуулга авахдаа бүгдийг нь адилхан оруулж байгаад аль нь хамгийн санал авсан нь хэлэлцэх ёстой" гэв.
Д.Батчулуун