УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Гарц шийдлийг иргэд тогтолцооны өөрчлөлт хийх гэдгийг хэлж байна. Хяналтын хорооныхон нэгдээд байна. Хулгайг үндсээр нь өөрчилье гэвэл сонгуулийн тогтолцоог өөрчилж, парламентаа бэхжүүлэх шаардлагатай. Нэг нам багтахаа больчихоод байна. Гишүүдийн тоог өсгөнө гэдэг бол хулгайг хязгаарлана гэсэн үг. Улс төрийн намууд гурван удаа зөвшлөлдсөн. Иргэд ч гарын үсэг цуглуулсан. Иргэд талбай дээр гараад шахаад эхэллээ шүү дээ. 40 их наядын орлогоо хилийн цаана гаргаад хаясан. Цааш нь ингээд явбал Монгол Улс хөгжихгүй юс байна. Энэ эрх мэдэлтэй хүмүүсийн хулгай байна гэдгийг иргэд мэдчихээд байна. Талбай дээр хэд хэд гарч уулзсан хүний хувьд үүнийг хэлж байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)