УИХ-ын чуулган хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа үг хэлж асуулт асуулаа.
Тэрбээр "Нийгмийн гажууудлыг төр засах ёстой. Энийг өөр арга замаар шийдэх ёстой. Бид 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Ингээд гурван жилийн дараа дахин Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хууль, Ард нийтийн санал асуулга явуулах тухай хууль гээд үндсэн баримт бичиг байдаг. Үндсэн хууль бол улсын зөвшлийн бичиг баримт. Улс төрийн намууд нийт ард иргэд оролцох ёстой" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)