УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Хувьцааг амь оруулах талаар яриад байна. 1072 хувьцааг амь оруулна гэхээр ард түмэн ашгаа авч, эзэмшигчид хяналт тавьдаг болох зарчмыг хэлэх байх. Өнгөрсөн хугацаанд ард иргэдэд очоогүй ашгийг хэзээ нөхөн олгох вэ. Эздээс нь асуухгүйгээр баахан хээл хахууль, өндөр зардлыг гаргаад ардтүмний мөнгийг үрээд хаясан. Зарим хүмүүс хэдэн ширхэг хувьцаа эзэмшиж байгаагаа ч мэдэхгүй байгаа. Цаашид олон нийтийн хараа хяналтад оруулахын тулд биржийн асуудал ярьж байна. Тус тусд нь бирж байгуулар нь буруу гэж бодож байна. 30 жилийн дараа ч төр хөрөнгийн биржээс савраа авахгүй байна. Даатгалын асуудлуудад төр очиж савраа атгачихаав тавихгүй байна. 30 жилийн түүхт Хөрөнгийнбирж байсаар байхад данхар бүтэц бий болгоод хэрэггүй" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)