УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг үг хэлж, гишүүдийн асуултад хариуллаа.
Тэрбээр "1072 хувьцаа үхмэл байгаа. Ард түмэн хувьцаа эзэмшсэн нэртэй. Нөгөө эзэн нь ашгийн авч, хөрөнгө оруулагч эзний хувиар хуралд оролцож чадахгүй. Үүнийг засч залруулъя. Хоёрдугаарт, үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор төрийн өмчит компаниудад хулгайн асуудал гарлаа. Төр хянаж чадахгүй байна. Хувьцаа эзэмших эрхийг нь ард түмэнд нээж өгөх үүднээс энэ хуулийг гаргаж байна. Ажлын хэсэг санаачлага гаргаж, УИХ-ын тогтоолын төсөл гаргана. С.Ганбаатар та байнгын хороонд орж ирсэн мөртлөө дулимаг юм ярьж байна. Ард түмэнд хувьцааны эрхийг нээж өгье гэсэн. Энийг эсэргүүцэж байгааг ойлгохгүй байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)