УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Энэ бол зөвхөн худалдааны загвар талдаа ажиллаж байгаа биз дээ. Нөгөө 1072 хувьцаа ямар түвшинд байгаа юм бэ. Ард түмэнд мэдээлэл өгье. Хувьцаа Хөрөнгийн биржид бүртгэлтэй байгаа болохоос амьгүй байна. Яаж амь оруулах вэ. Нүүрсээ бодит үнээр ил тод нээлттэй зарах тухай ярьж байна. "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцаа олон нийтийн хяналтад байхгүй байна вэ. Стратегийн ордуудын 10 хүртэлх хувийг Хөрөнгийн бирж дээр олон нийтийн болгох хууль огт хэрэгжүүлэхгүй байна. Яагаад хэрэгжихгүй байна вэ" гэв.
Д.Батчулуун