УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Энэ хуулийг дэмжиж байна. Түр журам гаргаж байгаа. Ямар хугацаанд үйлчлэх вэ. Дахин булхай гараад ирэх вий дээ. Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын үед нэг жил орчим энэ тухай хуулийг ярьж байсан. Тухайн үед нүүрсний асуудлыг цэгцлэхээр битүүмжлэгдсэн үнийг дугтуйнд хийж дуудлага худалдаагаар зардаг байсан.
Хамгийн өндөр үнэ өгсөн компанид гэрээ хийх эрх өгдөг. "Эрдэнэс Тавантолгой" компанийн дансанд долоо хоногийн дотор мөнгөө байршуулдаг байсан. Мөн Чалкогийн гэрээ чинь дуусаагүй юм уу? Намайг ЗГХЭГ-ын дарга байхад Чалкогийн гэрээ 2017 онд дуусаж байсан. Үүнээс хойш таван жил нэмэгдсэн санагдаад байх юм.
Гэтэл дахиад таван жилээр сунгаад 2027 онд дуусна гэсэн яриа байна. Энэ гэрээг гаргаж тавиач ээ. 15 жилийн турш 17 хувийн хөнгөлттэй өгдөг гэрээ гэж хаана байдаг юм бэ " гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)