УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Г.Баттөмөр үг хэллээ.
Тэрбээр "Нүүрсний хулгайн асуудал халуун сэдэв болж байна. Өчигдөр сонсгол болсон. Тэнд янз бүрийн юм болж байна. УИХ-ын гишүүн асуулт асуух боломж олдоогүй. Энэ ажлыг анхааралдаа авах шаардлагатай. Тавантолгойн орд 6 тэрбум тонн нүүрсний нөөцтэй, 1.4 нь коксжих, 4.6 нь эрчим хүчний нүүрс гэж байгаа. Энийг зөв ашиглавал монголчуудыг 100 жил тэжээнэ. Буруу ашиглавал 10 жил л тэжээнэ. Өнөөдөр мэргэжлийн бус хүмүүс буруу ашиглаж байна. Уг нь 10 тэрбумын нөөцтэй бөгөөд төрд очиж, хулгай нүүрлэсэн. Мэргэжлийн хүмүүс оновчтой бодлогогүй, олон хуваасан учраас ийм байдалд хүрсэн гэдэг.
2010 оноос хойш 86 сая тонн нүүрс экспортолж, 12.8 их наяд төгрөг олсон. Үүнээс 7.5 их наядаар нь худалдан авалт хийчихсэн байгаа юм. 576 удаагийн худалдан авалт. Энэ бол АТГ -ын сайтад байгаа мэдээлэл шүү. Энийг авч үзвэл маш их хууль бус асуудлууд байна. Хүчний байгууллага мэдээж үүнийг шалгаж байгаа. Үүнд засгийн газар, яамдууд нэгдээд асуудлыг шийдэх ёстой. Дандаа нүүрсний хулгай яриад суугаад байж болохгүй" гэв.
Д.Батчулуун