УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэллээ.
Тэрбээр "Ховд аймагт тойрогтоо ажиллаад ирлээ. Дөрвөн сумаар орж, багийн иргэдтэй уулзсан. Баруун аймгуудаар цас зуд ихтэй, өвөлжилт хүндрэлтэй байна. Малчдын ихэнх нь ОХУ-аас оруулж ирж байгаа тэжээлийн гаалийн болон НӨАТ-ын татвараас чөлөөлөх талаар арга хэмжээ аваач гэж захисан. Үүнд Б.Болорчулуун сайд анхаараарай.
Чандмань сумын Сүлжээ багийн Н.Цэнджав гэдэг хүн Хөшөөтийн уурхай биднийг хөлдөж үхүүлэх гэж байна гэсэн. Хөшөөтийн уурхай малчдад нүүрс өгдөггүй юм байна. Энэ жил 2.2 сая тонн нүүрс гаргасан ч аймгийн төсөвт хэдхэн төгрөг оруулдаг.
Гэтэл 12 сая тонн нүүрс гаргадаг "Эрдэнэс Тавантолгой" Монголыг болон хулгайчдыг бүгдийг нь тэжээж байна. Хөшөөтийн уурхай Хонгконгийн компанийн нэрээр замбараагүй үйл ажиллагаа явуулдаг. Бараа бүтээгдэхүүнээ хэд дахин нугалдаг, тайлан гаргадаг шахдаг. Тэндээсээ их хэмжээний ашиг олдог. Тийм учраас Засгийн газар БЭТ томилоод өгөөч. Татварыг нь зөв шалгаад өгөөч. Ховд аймгийн иргэд өвлийн хүйтэнд нүүрс байхгүй өвчний үүр болж байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)