Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар ерөнхий хяналтын сонсгол хийж байна. Энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл танилцууллаа.
Тэрбээр "БНХАУ-тай зөвшилцөж, хоёр талдаа тэнцүү зөвшөөрөл олгодог. 2020 онд нийт олгосон С зөвшөөрлийн 89 хувийг 2021 онд 95 хувийг, 2022 онд 75 хувийг ашигласан байдалтай байна. Одоо 50 мянган С зөвшөөрөл олгохоор харилцан тохиролцоод байна.
Засгийн газраас гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхтэй холбоотой тогтоол гарсан. Өнгөрсөн хугацаанд Авто тээврийн үндэсний төвийн олгодог С зөвшөөрлийн олголтыг боомтын төв олгож эхэлсэн. С зөвшөөрлийн олголтыг уурхайн компаниуд хийх шийдвэр гарсан. Үл ойлголцлын бага сага асуудал гарч байгаа, бид харилцан ойлголцож ажиллахаар ажиллаж байна. Цаашид С зөвшөөрлийн олголтыг илүү боловсронгуй болгох талаар ажиллаж байна" гэв.
Сэтгэгдэл (1)