Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар ерөнхий хяналтын сонсгол хийж байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл танилцууллаа.
Тэрбээр "Монгол Улс нийт 336 сая тонн нүүрс экпортолсон байна. Татварын хувьд татварын байгууллагаас 177 компани 239 удаа татварын шалгалт хийсэн. 1.6 их наядын зөрчил илрүүлсэн. Одоогоор 18 аж ахуйн нэгж дээр хяналт шалгалт хийгдэж байгаа.
АМНАТ-тай холбоотой зөрчлийн талаар иргэд улстөрчид ярьж буй. АМНАТ дээр акт, үнэлгээ, жин дээр зөрчил бий ч алдаагүй. Бид хэзээ ч амны үнээс АМНАТ аваагүй, дандаа хил нөхцөлтэй үнэ байгаа. Мөн Оффтейк гэрээний бүх мэдээллийг ил болгосон. Гурван компани гэрээнд зааснаас илүү 1.0 сая тонн нүүрс илүү экспортолсон байна" гэв.
Сэтгэгдэл (1)