УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн мэдээлэл өглөө.
Тэрбээр “Бизнес эрхлэгчид улс төрийн салбарт орж ирсэн. Миний хувьд 40 мянган жолоочийг бэлтгэсэн. 2000 мэргэжилтнийг би ажлын байраар хангасан. Би ажил олгогч эмэгтэй. Эрх баригчид хулгай, луйвраа нуухын тулд сөрөг хүчин рүүгээ дайрч байна. Ичсэн хүн хүн ална гэгчээр тээврийн компани, бизнес эрхлэгчид рүү, жолоочид руу дайрч эхэллээ. Сүүлийн зургаан жил хэн засаг, тамга барилаа. Яагаад ард түмний амьдрал ийм байна вэ. Хулгайч нь хэн гэдгийг ард түмэн мэдэхийг хүсэж байгаа.
Би шалгуулахад бэлэн. Бусад УИХ-ын гишүүдийн хамт шалгуулж болно. Улс төрд орсон цагаас хойш намайг маш их хэмжээний гүтгэлэг дагаж ирсэн. Энэ бүхнийг би улс төрч хүний хувьд, УИХ-ын гишүүний хувьд миний сонгосон зам хэмээн өдийг хүртэл чимээгүй явсан. Би хулгай, луйвар хийсэндээ чимээгүй явсан юм биш. Үнэн мөнийг дэнслэх ёстой. Цаг хугацаа бүгдийг шүүдэг.
2020 оны тавдугаар сарын 6-нд, УИХ-ын гишүүний сонгуульд өрсөлдөх үед намайг цагдаагийн байгууллагаас шалгасан нь үнэн. УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш олон гүтгэлэгт өртсөн. Нэг ч удаа тайлбар хийж байгаагүй” гэв.