Нээлттэй сонголтой холбоотой асуудлаар Т.Доржханд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Нээлттэй сонсголыг санаачлаад, гишүүдээр гарын үсэг зуруулсан хүн бол би. Иргэдэд хүлээлт үүсчихсэн байгаа нь үнэн. Төртэйгөө, хулгай хийсэн хүмүүстэй, гишүүдтэй яримаар байна. Анх их танхим гэж байсан юм л даа. Техникийн шалтгаан, зардал мөнгө, хэвлэл мэдээллийнхэн нэвтрүүлэх боломжгүй зэрэг шалтгаан тоочсон. Тэгээд дөрвөн хэсэгт хувааж сууна гэсэн. Гэтэл дарга нар нь нэг танхимд ирээд суучихлаа.
Иргэд зөв шаардлага тавьж байна.
Үүнийг хийх хүсэл их байна. Хойшлуулах сонирхол бас байх шиг байна. Эндээ шахаж суугаал, сонсголоо эхлүүлье. Тэр хооронд Их танхимаа бэлэн болгочих гэсэн юм. Зохион байгуулалтын хувьд бэлэн биш болохоор хүссэн үр дүнд хүрэх болов уу. Цаашдаа сонсгол гэдэг үр дүнгүй болдог юм байна гэсэн буруу жишиг тогтчихвий гэсэн болгоомжлол байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)