Маргааш болох нээлттэй сонсголын талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд, С.Одонтуяа, Г.Ганболд нар мэдээлэл хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Нээлттэй сонсголд хуулийн байгууллагын удирдлагууд, нэр нь зарлагдсан 17 хүнийг оролцуулъя гэж байгаа юм. Х.Баттулга гэдэг хүнээс эхлээд оролцуулъя гэсэн юм. Мөн өнөөдөр хамгийн их мэдээлэлтэй хүн хэн бэ гэхээр "Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал байсан Ганхуяг байгаа юм. Энэ хүн нэрсээ мэдэж байгаа. Тиймээс оролцуулъя.
Хоёрдугаарт, Х.Баттулга гэдэг хүн явсан. Маргааш нь Бодь Интернейшнл компанийн үүсгэн байгуулагч Д.Баясгалан яарч сандраар мэдээлэл хийлээ. Түүнийг мэдээллээ ирж өг гэж байгаа юм. Нөгөө талд нь Эрдэнэс тавантолгой компанийн БЭТ Д.Ганбат гэдэг хүнийг ирж мэдээлэл өгөх хэрэгтэй. Ил тод мэдээллээ бид авъя л даа.
Гуравдугаарт, Манай нэр бүхий таван гишүүн 17 дотор орчихсон яваа. Тухайлбал, энэхүү таван гишүүн жинхэнэ хулгайчдыг зарлана шүү гээд мэдэгдээр, чуулганаар хэлээд байгаа. Иймд энэ таван хүнийг оролцуулъя.
Тавантолгой төмөр замын захирал Н.Удаанжаргал нь зугтаачихсан, шийдвэр гаргасан Х.Баттулга гэдэг хүн зугтаачихсан. Одоо бидэнд захиалагч, хоёр гүйцэтгэгч л байна. Ирээд мэдээллээ өг.
Энэ бол мэдээллээ олж авах боломжтой суваг шүү. Иргэд идэвхтэй оролцоосой. Ялангуяа, судлаачид, уул уурхайн мэргэжилтнүүд, судлаачид нь оролцоосой хэмээн хүсэж байна. Өнөөдөр 19:00 цагаас өмнө хүсэлтээ цахимаар өгөөрэй" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)