Маргааш болох нээлттэй сонсголын талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд, С.Одонтуяа, Г.Ганболд нар мэдээлэл хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өмнө нь УИХ дээр нээлттэй сонсгол хийж байсан. Энэ асуудалд иргэд маш шүүмжлэлтэй ханддаг. Иргэдэд үг хэлэх боломж маш бага байдаг гэх шүүмжлэл ирсэн. Тиймээс илтгэлүүдийг 10 минутаас хэтрэхгүй байхаар шийдсэн. Иргэд, төрийн бус байгууллагын үгийг сонсох чиглэлээр энэхүү сонсголыг зохион байгуулахаар хичээж байна.
Нээлттэй сонсгол өөрийн гэсэн дэгтэй учир хэтэрхий олон хүн оролцуулах боломжгүй. Бид сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэж байна. Маргаашийн сонсголд хэвлэл мэдээллийнхэн идэвхтэй оролцоорой" гэв.
Д.Батчулуун