Маргааш болох нээлттэй сонсголын талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд, С.Одонтуяа, Г.Ганболд нар мэдээлэл хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Ганболд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Нүүрсний асуудлаар нээлттэй сонсголыг зохион байгуулах ажлын хэсгийг хамгийн богино хугацаанд байгуулсан. Маргаашийн нээлттэй сонсголыг 11 хэвлэл мэдээллийн хэрэгсэл, 27-н төлөөлөгчид, парламентийн сэтгүүлчид энэ арга хэмжээг улс орон даяар шууд дамжуулах боломжтой болж байна. Эдийн засгийн байнгын хорооны ирцээр буюу гуравны нэг нь ирсэн тохиолдолд чуулган хүчин төгөлдөр болно. Энэ үеэр УИХ--ын гишүүд үг хэлж, асуулт асуух боломжтой. Мөн хүсэлт ирүүлсэн иргэд үг хэлэх юм. УИХ-ын гишүүдээс гадна 298 иргэн оролцохоор хүсэлтээ ирүүлсэн. Үүнээс 34 орчим иргэн үг хэлэх хүсэлт ирүүлсэн. Уг сонсголоор дөрвөн асуудлын хүрээнд зургаан мэдээллийг сонсоно.
- Нүүрсний үнэ, зөрүүтэй байгаа үнийн мэдээллийн талаар мэдээлэл
- Нууц гэрээний талаар мэдээлэл
- Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуун сухайтын төмөр замтай холбоотой нууц гэрээний талаар мэдээлэл
- 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл хууль хяналтын байгууллагууд дээр ямар хэргүүд шалгагдаж байгаа талаар мэдээлэл
- Гаалийн байгууллагын зүгээс 2013 оноос хойш хийгдсэн шалгалтын талаар мэдээлэл
- Асуулт хариулт
Д.Батчулуун