УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар асуулт асууж, үг хэллээ.
Тэрбээр "Эрх баригчдад гомдмоор байна. 67 их наяд төгрөгийг сүүлийн зургаан жилд төсвөөр өгсөн. Төсвийн алдагдлыг хониор тооцвол 100 сая болж байна. Өр тавиад улс хөгжсөн түүх байхгүй. Монголын 2016 онд 16,4 тэрбум ам.доллар байсан одоо 33,3 тэрбум ам.доллар болсон байна. Үүний дотор Засгийн газрын өр нь 8,1 тэрбум ам.доллар. Мөн энэ дотроо Оюутолгойн өр яагаад 7,3 тэрбум ам.доллараас 12,4 тэрбум ам.доллар болтлоо өсөв өө? Рио Тинто хаалттай компани болчихлоо. Одоо Рио Тинтогоос та нар санхүүгийн мэдээлэл гарч ирэхгүй. 2,3 тэрбум ам.долларыг тэглэсэн гэсэн нь нийт 12,4 тэрбум ам.доллартаа багтсан уу? Энэ мөнгө хаачсан бэ" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)