УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газрын гадаад өрийн өнөөгийн нөхцөл байдал, гадаад үнэт цаасны дахин санхүүжилт, өрийн зохицуулалт, гадаад зээлийн үр өгөөж, дотоод үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээл, Засгийн газрын өрийн баталгаа, эрсдэлийн үнэлгээний талаар Ерөнхий сайдын мэдээллийг танилцууллаа. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан гишүүдийн асуултад хариулт өглөө.
Тэрбээр "Нүүрсний хулгайд алдагдсан нийт мөнгөний тооцоог гаргаж чадахгүй байна. Хуулийн байгууллагаар шалгасны дараа бид энэ тооцоог гаргаж авна. Ковидын нөлөөлөл, дайны нөлөөллийг арилгахын төлөө гаргасан зардал бидэнд үнэтэй туссан. Тэгсний үр дүнд эдийн засаг өсөлттэй гарсан. Бид үүнийг тоон үзүүлэлтээр гаргаж ярьж байна. 2020 онд долоон хувийн уналттай эдийн засаг гарсныг 2021, 2022 онд тогтворжуулж чадсан. Үүний тулд зарцуулсан зардал гэж ойлгоорой. 2023 оны төсөв бол алдагдлаа бууруулахад чухал нөлөөтэй сайн болсон гэж харж байна. Ирэх жил төлөх гадаад өр бол маш том сорилт. 2020-2024 онд 5,1 тэрбум ам.долларын өрийн төлбөрийн хуваарь ирж байгаа юм. Энэ жил Чингис бондын эцсийн төлбөрийг урьдчилж төлсөн" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)