УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газрын гадаад өрийн өнөөгийн нөхцөл байдал, гадаад үнэт цаасны дахин санхүүжилт, өрийн зохицуулалт, гадаад зээлийн үр өгөөж, дотоод үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээл, Засгийн газрын өрийн баталгаа, эрсдэлийн үнэлгээний талаар Ерөнхий сайдын мэдээллийг танилцууллаа. Мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн С.Одонтуяа үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Нүүсний хулгайн мөнгөөр Засгийн газрын өрөө төлчих боломж байсан юм биш үү? Ардчилсан намын бүлэг удаа дараа хэлж байсан. Төсвийг алдагдалтай баталвал гадаад өрийг төлөхөд хүндрэлтэй болно. Засгийн газарт өрөө төлөх боломж байхгүй мэт харагдаж байна. Төсвийн асар их алдагдлаар маш их боломжийг алдсан байна. Тухайлбал, гэр хорооллын бүх айлыг орон сууцад оруулах, метро тавих боломж байсан. Засгийн газрын ковидын үед хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд эдийн засагт маш их хохирол учруулсан. Үр дүнгүй бодлого хэрэгжүүлсэн. МАН-ын бодлогууд хувийн хэвшлийг дуусгалаа. Хувийн хэвшлийг яаж дэмжиж, энэ өрөө төлөх төлөвлөгөө байна вэ? Татвар оруулж байгаа компанийн удирдлагууддаа ногоон пасспорт өгчихье гэж байна. Энэ бол зөв. Тавантолгой руу дайрснаас болж хувьцаа нь уначихсан. Танай намын бодлого ард иргэдийг татвар төлөхөөс зайлсхийх хандлагатай болгож байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)