УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Төрийн өмчтэй компани цаашдаа байгуулах шаардлага гарвал гэж асууж байна. Цаашдаа төрийн өмчит компани байгуулах шаардлага гарахгүй. Гэхдээ тухайн үедээ онцгой шаардлага гарвал УИХ дээрээ ярьж байя. Өөрсдийнхөө хяналтыг алдахгүй байх боломж олгож буй тогтоол гэж харж байна. Хувийн хэвшил баяжчихвий гэж айдаг хэдэн хүн байх шиг байна. Харин ч тэднийг чадал оруулж, томруулах шаардлагатай. Хувийн хэвшлээ баяжихаас айдаг төр байвал бид хөгжихгүй. Хувийн хэвшил баяжвал нууж хаахгүй хөрөнгө оруулна, нийгмээ хөгжүүлнэ. Харин төрийн хулгайчид бол оффшорт аваачиж нууна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)